Ням гаргийн өглөө АНУ-ын нууц албаны ажилтнууд зэвсэглэсэн насанд хүрсэн эрэгтэйг Цагаан ордны гадаа буудсан тухай хэвлэлүүд мэдээлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гаргийн өглөө Цагаан ордонд байсангүй.
Нууц албаны Харилцаа холбооны дарга Энтони Гуглиелмигийн хэлснээр, гэмт этгээд Индиана мужаас Вашингтон руу явж байсан тухай мэдээлэл авсан байна.
Гуглиелми мэдэгдэлдээ, нууц албаны ажилтнууд Цагаан ордны ойролцоо байсан гэмт этгээдийн машиныг анх олж харсан аж. "Нууц ажилтнууд ойртож очиход тухайн этгээр галт зэвсэг гаргаж буудсан бөгөөд хариу гал нээхээс өөр аргагүй байсан" гэж Гуглиелми хэлэв. Тухайн хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тодорхойгүй байна. АНУ-ын нууц алба тэдний ажилтнууд гэмтсэн, шархадсан тохиолдол байхгүй гэж мэдэгдэв.
Гуравдугаар сарын 8-нд АНУ-ын Индиана мужийн Хойд Манчестер хотын цагдаа нар зэвсэглэсэн, сэтгэл санаа нь хямарсан, цагдаа амиа хорлохыг завдсан байж болзошгүй 27 настай залуугийн талаар цагдаа нараас "БОЛО" илгээсэн гэж хууль сахиулах байгууллагын олон эх сурвалж CNN агентлагт мэдээлэв.
Уг этгээд амиа хорлох төлөвлөгөөтэй байсан гэх мэдээлэл ч бий. Нууц ажилтнуудыг очих үед уг этгээд өөр рүүгээ буу чиглүүлсэн байсныг зарим нь баталж байгаа гэнэ. Улмаар буугаа хаяхыг шаардахад тэдэн рүү гал нээсэн байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)