ЭШЛЭЛ 1
20 дугаар зууны түүх бүхэлдээ Монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө хийсэн тэмцлийн зуун. Энэ тэмцлийн эх 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар эхэлсэн. 1911 онд Монголчууд манжийн дарлалыг унагаж, өнөөгийн бүрэн эрхт Монгол Улс дэлхийн улс төрийн газрын зураг дээр оршин байх үндсийг тавьсан юм. Маш олон хүний хөлс, цусан дээр Монголын тусгаар тогтнол оршин байдаг.
ЭШЛЭЛ 2
Энэхүү тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн тэмцэл 1921 оны Ардын хувьсгалаар үргэлжилж, Монгол Улс дэлхийн олон улстай адил эд хөрөнгөтэй, эрх чөлөөтэй байх тэмцэл эхэлсэн. Энэ хөгжлийн замд саад тээг учруулах, өөрсдийн тулгасан замыг санал болгох үйл явц 1911-ээс 1940 он хүртэл үргэлжилсэн. Тухайлбал, 1920-1932 оны хооронд Монголд үйл ажиллагаа явуулж байсан Коминтерн гэдэг байгууллагын үйл ажиллагаа байдаг юм.
ЭШЛЭЛ 3
Дэлхийн бүх улс оронд коммунист, социалист хувьсгал хийж, дэг журам тогтоох уриатай байгууллага ажиллаж эхэлсэн. Ялангуяа, 1926 оноос эхлэн Монголд коминтерний нөлөө хүчтэй болсон. Өөрсдийн улс үндэстний соёл, язгуур эрх, уламжлалыг хэвээр хадгалахыг оролдсон хүмүүсийг баруунтан хэмээн цоллож, уламжлалт шашин соёлын үйл ажиллагааг ард түмнийг номхруулагч үйл ажиллагаа хэмээн хааж, боож эхэлсэн.
ЭШЛЭЛ 4
Үүнээс үүдэн Монголчууд эрх чөлөөгөө олж авахын тулд, эд хөрөнгөтэй байхын тулд, шашин бурхнаа шүтэхийн тулд дүрвэн нүүж эхэлсэн. 1930-1932 оны хугацаанд 47 мянга гаруй Монголчууд өмнөд хөрш буюу өнөөгийн Өвөрмонголын газар нутаг руу дүрвэсэн байдаг. 47 мянган хүн гэдэг бол тухайн үед 500 мянган хүн амтай Монголчуудын хувьд асар их тоо.
ЭШЛЭЛ 5
Үүний дараа 1932 онд зэвсэгт бослого гарсан. Монголчууд бие биеийнхээ дайсан болж эхэлсэн. Нэгнийгээ баруунтан, зүүнтэн хэмээн буруутгаж, өөр өөрсдийгөө устгаж эхэлсэн. Энэ бол Монголын 20 дугаар зууны түүхэнд болсон аймшигт үзэгдэл. Үүнийг өнөөгийн залуучууд огт мартаж болохгүй.
ЭШЛЭЛ 6
Коминтерн буюу комунист намуудын эвсэл гэх байгууллага дэлхий дахинд улаан хувьсгалыг тархаах үүргийг гүйцэтгэж байсан. Алан хядлага, хүчирхийлэл, мөнгө зэрэг бүх үйл ажиллагааг явуулж байв. Ингэхдээ Монгол Улс бол стратегийн зөв байршилтай, үүнд байгаа 800 гаруй Монголчууд хэрэг байна уу, үгүй гэдэг зүйл хүртэл яригдаж байсан. Үүнийг Монголчууд зүгээр хүлээгээд авчихсан юм биш. Энэ бол маш хүнд хэцүү цаг үе байсан гэдгийг ойлгож, харах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 7
Монгол Улсын түүхэнд мартаж болохгүй, давтаж болохгүй түүхэн үе тохиосон. Үүнийг Цөвүүн цаг хэмээн нэрлэсэн байна. Цөвүүн цаг гэдэг нь Монгол үндэстний оршихуйн үндсийг тасалсан тийм үйл явдал. Түүх гэдэг бол ой санамж, ой санамжаа мэдэхгүй бол хэн ч биш болдог.
ЭШЛЭЛ 8
Хэлмэгдэл хэмээн нэрлэдэг. Энэ бол хөнгөн нэрлэж байгаа юм. Дэлхий дахинд хамгийн багадаа 100 сая, ихдээ 200 сая хүний амь авч явсан. Монголд 36 мянган хүн хэлмэгдсэн гэх баримттай тоон мэдээлэл бий. Хэлмэгдэлтэд хамгийн түрүүнд лам нар өртсөн. Тухайлбал, коммунист, социализмыг хэрэгжүүлэхэд хамгийн их саад болж буй хүмүүс бол лам нар байсан.
ЭШЛЭЛ 9
Монголчууд их олон нүүдэл хийж байсан. Энэ нүүдэл дунд өр өвдмөөр, эмгэнэлтэй, сургамж авмаар, хайрламаар түүхүүд их бий. Цөвүүн цаг кинонд үзүүлэх 47 мянган хүний коминтерний хар шуургаас дайжин нүүж байсан нүүдэл, торгуудын нүүдэл зэрэг олон ийм зүйлс бий.
ЭШЛЭЛ 10
Монголын түүх түүхийн номд цагаан дээр хараах бичигдсэн шиг энгийн зүйл байгаагүй. Тэд ойр дотнын хүнээ алдаж байсан, цаг бусаар хэлмэгдэж амь насаа хөнөөж байсан. Энэ бүх түүхийн явцад өнөөдөр бид ирсэн. Энэ бол зөвхөн сургамж биш. Өнөөдөр бид өөрсдийгөө тольдож болж байгаа юм. Түүхийн өөр тавцанд өнөөдөр тэр үеийг дахин туулж байгаа юу гэдгийг бодох л хэрэгтэй.
Сэтгэгдэл (4)