Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийнхан өнөөдөр ААШТ-д оролцох эрхийн төлөө хэсгийн сүүлийн тоглолтоо Японы шигшээ багийн эсрэг хийнэ. Манай шигшээ баг энэ сарын 20-ны өдөр Гуамын шигшээ багтай тоглож 74:63-аар хожил байгуулсан юм.
Монгол Улсын шигшээ багийн хувьд өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 21-ны өдөр Японы шигшээ багийн талбайд зочлон тоглож 93:75 харьцаатай ялагдсан.
Фрагкиас Василойс ерөнхий дасгалжуулагчтай Монгол Улсын шигшээ багийн тамирчдыг танилцуулж байна.











