АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский рүү "хүнд үгс" чулуудсаар байна. Тухайлбал, тэр Зеленскийг "дарангуйлагч" хэмээн нэрлэж, хоёр удирдагчийн хоорондын ан цавыг гүнзгийрүүлэв.
Зеленский Украиныг Саудын Арабт болсон АНУ-Оросын яриа хэлэлцээнд оролцуулаагүйд дургүйлхэж, Д.Трампыг Оросын "худал хуурмагийн орон зайд амьдарч байна" гэж хэлсэн нь Д.Трампад хүнд туссан бололтой.
Флоридад болсон Саудын Арабын дэмжлэгтэй хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр Трамп хэлэхдээ, "Зеленскийн цорын ганц зүйл нь Жо Байденыг хийл хөгжим шиг тоглох явдал байсан" гэжээ.
"Дарангуйлагч" гэж доромжилсон нь Германы канцлер Олаф Шольц, тэр дундаа Европын удирдагчдын шүүмжлэлд өртөж, "Ерөнхийлөгч Зеленскийн ардчилсан хууль ёсны байдлыг үгүйсгэх нь буруу бөгөөд аюултай" гэж мэдэгдэв.
Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа Зеленскийг дэмжиж байгаагаа тодорхой илэрхийлсэн байна. Зеленскийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сард дуусгавар болох байсан. Гэсэн хэдий ч 2022 оны хоёрдугаар сард Орос Украинд халдаж, сонгуулийг хойшлуулахад хүргэсэн юм. Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон мөн Трампын "дарангуйлагч" гэх үг ашигласныг шүүмжилжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)