БАРИМТ 1
1997 оны наймдугаар сарын 27-нд төрсөн. 27 настай.
БАРИМТ 2
"Shortdog" хочтой.
БАРИМТ 3
АНУ-ын Вашингтон хотын Колумбиа дүүрэгт мэндэлсэн.
БАРИМТ 4
Анхны дебют тулаанаа 2015 оны 12 дугаар сарын 15-нд хийж ялсан. Түүний анхны өрсөлдөгч нь Пуэрто Рикогийн тулаанч Хосе Роман Мартинес байв.
БАРИМТ 5
Эхний дөрвөн тулаандаа ялалт байгуулчхаад байсан тэрбээр тав дах тулаандаа АНУ-ын тулаанч, мэргэжлийн боксын рингэнд 24 тулаан хийж, 17-д нь ялсан Адам Бенито Лопезд шүүгчдийн саналаар ялагдсан. Энэ нь түүний замналын цорын ганц ялагдал байлаа.
БАРИМТ 6
Жордан нийтдээ 19 тулаан хийж, 18-д ялсан амжилттай яваа. 12 тулаанаа хүнд цохилтоор дуусгасан.
БАРИМТ 7
Тэрбээр хамгийн сүүлийн тулаанаа 2024 оны наймдугаар сарын 24-нд АНУ-ын тулаанч Эль Алакранситотой хийж ялсан.
БАРИМТ 8
Тэр мэргэжлийн боксын талбарт нийт 93 үе тулалджээ.
БАРИМТ 9
171 см өндөртэй, супер өдөн жинд тулалддаг.
БАРИМТ 10
Тэрбээр жиндээ дэлхийн чансааны 20-т бичигдэж буй. Харин манай тулаанч Э.Цэндбаатар 26-д бичигдэж байна.
БАРИМТ 11
Анх 7 настайгаасаа эхлэн боксын спортод хүч үзсэн.
БАРИМТ 12
Нэгэн хэвлэлд, "Уайтын тоглох хэв маяг нь домгуудыг санагдуулдаг. Тэр Мухаммед Алигийн ур чадвар, техник, Майк Тайсоны хүч чадал, түрэмгий занг өвөлсөн. Чухамхүү энэ өвөрмөц байдал нь түүнийг рингэнд мангас болгодог" гэжээ.