Засгийн газрын БЭТ Ж.Батзандан стратегийн орд газруудын хувь, эзэмшлийг тогтоох асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2025 оны хоёрдугаар сарын 5-нд Монголын уул уурхайн салбарт, стратегийн оруудад нүүрлэсэн хулгай луйвар, лицензийн наймаа, бузар булай болгонтой тэмцэ, илчил гэж БЭТ-өөр намайг томиллоо. Тэгээд баялгийн сандаа орлого төвлөрүүл гэж. Миний бие ажил гардаж авсан бол тултал нь хийдэг хүн.
Стратегийн нийт 55 орд байгаа. 2007 онд 16 ордыг жагсаалтад оруулсан. Гэтэл өнөөдөр ордуудыг хулгайлаад дуусаж байна. Идэж уугаад дууслаа. БЭТ гэдэг бол онцгой нөхцөлд томилогддог. Тэгвэл яг одоо онцгой нөхцөл байдал үүссэн байна" гэв.
Сэтгэгдэл (3)