Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг өртөгт ойртуулах арга хэмжээ авч, мөрдөж эхэлсэн. Түүнээс хойш 390 орчим гомдол, санал ирсэн. Хамтарсан ажлын хэсэг гаргаж, санал гомдлын дагуу иргэдтэй уулзаад дуусаж байна. Иргэдийн санал гомдлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Уул уурхайн эрчим хүчний үнэ 342 төгрөг болсон. ААН-үүдийнх 285 төгрөг болсон. Иргэдийн тухайд гурван шатлалтайгаар нэмсэн. 140-175 төгрөг болж, 256 болж нэмэгдсэн гэх мэтчилэн 30-85 орчим хувиар нэмэгдүүлсэн нь үнэн. Хэвлэл мэдээллээр 30 хувь нэмэгдсэн гэж явсан. Танилцуулга хийхдээ буруу хийсэн байна. Нэгэнт шийдвэр гарсан учраас уул уурхай, ААН-үүдийн эрчим хүчний тарифыг нэмснийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Харин иргэдийн тухайд шөнийн тарифын хөнгөлөлтийг 21:00-9:00 цаг хүртэл болгож сунгахаар шийдвэрлэлээ" гэж дурдав.
Сэтгэгдэл (3)