БАРИМТ 1
1994 оны дөрөвдүгээр сарын 17-нд төрсөн.
БАРИМТ 2
Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат, Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.
БАРИМТ 3
"Хан Хэнтийн Аварга" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Эбэг ХХК-ийн бөх.
БАРИМТ 4
Өндөр 187 см, жин 135 см.
БАРИМТ 5
Анх 2012 онд Сумын заан цол хүртэж байсан нь үндэсний бөхөөр замнахад нь түлхэц болжээ.
БАРИМТ 6
2017 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин" цол хүртсэн.
БАРИМТ 7
Тухайн жилээ Хэнтий аймгийн баяр наадамд сумын заан О.Цэцэнцэнгэлд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 2019 Хэнтий аймгийн баяр наадамд аймгийн арслан Ш.Отгонтөгсөөр найм давж түрүүлэн "Аймгийн арслан" цол хүртжээ.
БАРИМТ 8
Тулгар төрийн 2223 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан Алтангэрэлийн Даваанямд өвдөг шороодсон.
БАРИМТ 9
Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат аймгийн арслан Амгалангийн Саруулсайханаар давж хоёрын даваанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Нямаагийн Батзаяад өвдөг шороодсон.
БАРИМТ 10
Улмаар 2022 онд АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын начин Г.Ганжадаар дөрөв, улсын өсөх идэр начин Ч.Батчулуунаар тав, улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүүгээр зургаа давж "Монгол улсын харцага" цолыг хүртсэн.
БАРИМТ 11
2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд улсын начин Ц.Сандагдоржоор дөрөв, улсын харцага О.Мөнх-Эрдэнээр тав давж чимэг нэмжээ. Өнгөрсөн жил тэр гурав давж, дөрвийн даваанд шинээр начин цолны болзол хангасан Г.Дармаажанцанд унасан.
БАРИМТ 12
Тэрбээр 2019 онд Аймгийн арслан цол хүртсэн даруйдаа "Босоо" хэмээх Ганжууржавын Самдан аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтны барилдаанд тухайн үеийн Улсын начин Б.Орхонбаярыг хаян түрүүлж байв.
БАРИМТ 13
Харин улсын цолонд хүрснийхээ дараа 2024 оны гуравдугаар сарын 03, 09-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит барилдаан болон Дорноговь аймгийн Мандах сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит барилдаануудад тус бүр түрүүлжээ.
БАРИМТ 14
Тэрбээр мөн улсын цолтой хоёр удаа үзүүрлэсэн. Эхнийх нь Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан барилдаан. Нөгөөх нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 30 жилийн ойд зориулсан барилдаан юм.
БАРИМТ 15
2017 онд Сумын цолтны барилдаанд 10 даван түрүүлжээ. 2016 онд үзүүрлэж байв.
Сэтгэгдэл (13)