Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
11:00 цагт: ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын зөвлөмж болон бусад халдварт өвчин, мpox-сармагчны цэцэг өвчний талаар өөрийн байрандаа мэдээлэл өгнө.
12:00 цагт: “Шинэ цас” калигафын үзэсгэлэнгийн нээлт “Бичиг соёл” төвд болно.
19:00 цагт: Хайр дурлалын аялгууг зүрхэнд хүргэгч дуучин Д.Болд, Наагий, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нарын дуулсан 20 гаруй дуунаас бүрдсэн онцгой үдэш Zaisan Hill Complex-д болно.
-Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын сургалт-тэмцээн энэ сарын 16 хүртэл үргэлжилж байна.
Сэтгэгдэл (7)