Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сае-Рон согтуугаар машин жолоодсон хэргээсээ хойш олны нүднээс нууцгай амьдарсаар бараг хоёр жилийн нүүр үзсэн. Тэгвэл тэр Ням гарагт Сөүл дэх гэртээ нас барсан байдалтай олджээ. Тэрээр 24 настай байв.
Кимийн цогцсыг найз нь олсон гэж цагдаа нар мэдээлэв. Цагдаа нар түүний үхлийн шалтгааныг шалгаж байна.
Ким 2009 онд тоглосон "A Brand New Life" кинонд асрамжийн газарт хаягдсан охины дүрээр Каннын кино наадамд оролцож, жүжигчний карьераа эхлүүлж, олонд танигдсан юм. Дараа нь тэрээр 2010 онд хит болсон "The Man from Nowhere", 2012 онд "The Neighbors" нууцлаг триллер, 2014 онд "A Girl at My Door" драм зэрэг кино, телевизийн олон дүрд тоглосон.
Гэвч жилийн өмнө Өмнөд Солонгосын нийслэлд машинтайгаа осолдсоны улмаас Сөүлийн шүүх түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцсоноор Кимийн карьер 2023 оны дөрөвдүгээр сараас хойш зогсонги байдалд орсон юм. Ким шоронд суухаас зайлсхийсэн ч 14 мянга орчим ам.доллараар торгуулжээ.
Түүний хамгийн сүүлд тоглосон дүр нь Netflix-ийн 2023 оны "Bloodhounds" К-драм байв. Кимийн Инстаграм хуудасны сүүлчийн нийтлэл өөрийнх нь зураг бөгөөд нэгдүгээр сард нийтэлсэн уг зураг нь жүжигчний зураг 205 мянга гаруй лайк цуглуулжээ. Уг зураг дээрх сэтгэгдлүүдийг идэвхгүй болгосон байна.
Л.Баяр