БАРИМТ 1
2000 оны долдугаар сарын 31-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод мэндэлжээ.
БАРИМТ 2
Тэрээр есөн настайдаа хүүхдийн жүжигчний карьераа эхлүүлж, "A Brand New Life" кинонд бүтээсэн дүрээрээ 2009 оны каннын кино наадмаар олонд танигдсан.
БАРИМТ 3
Тэрээр Сөүл хотын Миян бага сургуульд суралцаж, 2016 онд Илсан дахь Ян-ил дунд сургуулийг төгссөн. Дараа нь Сөүлийн Урлагийн сургуульд суралцаж байв.
БАРИМТ 4
Өмнөд Солонгосын Сөүл хотын тэргүүлэх хувийн судалгааны их сургуулиудын нэг болох Чун-Ан их сургуулийн Урлаг, кино судлалын ангийг төгссөн.
БАРИМТ 5
Ким нь Ким А-рон, Ким Йе-рон гэх хоёр дүүтэй. Тэд нар нь бас жүжигчин юм.
БАРИМТ 6
Түүний бүтээсэн дүрүүдээс бидний хамгийн сайн мэдэх нь "The Man from Nowhere" киноны Со Ми охины дүр юм.
БАРИМТ 7
2022 оны тавдугаар сард Ким Сөүлийн Ганнам дүүрэгт согтуугаар машин жолоодож яваад осол гаргасан. шүүхээс түүнийг 14 мянган ам.доллараар торгожээ.
БАРИМТ 8
Осолд орсноос хойш карьер нь унасан тэрбээр 2025 оны хоёрдугаар сарын 16-нд сөүл дэх гэртээ үхсэн байдалтай олджээ.
БАРИМТ 9
Жүжигчний замналдаа тэрбээр 40 орчим кино, дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлжээ.
БАРИМТ 10
Тэр Хамгийн сүүлд Netflix-ийн 2023 оны "Bloodhounds" цувралд гол дүр бүтээсэн байна.
БАРИМТ 11
2024 оны гуравдугаар сард тэр нутаг нэгт жүжигчин Ким Сүн Хёнтой болзож байгаа гэх цуурхалд өртсөн.
БАРИМТ 12
Түүний үхлийн шалтгааныг шалгаж байна.
Сэтгэгдэл (1)