Булган аймгаас төрөн гарсан "Таван аварга"-ын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Булган аймгийн төвд болж байна.
Уг барилдааныг Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын заан Д.Анар нарын бөхчүүд манлайлж байна.
Тус барилдаан өнгөрсөн онд нэгдүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн БТСГ-ын зааланд болж, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан үзүүрлэж байв. Харин их шөвөгт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлджээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)