Гэгээн хайрын Валентины баяр айсуй. Энэ сайхан өдөр хайрттайгаа үзвэл зохих, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт болох ЕСӨН гоё үзвэрүүдийг түүвэрлэв.
Улаанбаатарт
"Хайрын Дуу" тоглолт
"Мөнхийн рэп" Хамтлаг Гэгээн хайрын баяраар хосуудад зориулсан тоглолт
- Хаана: Slade food and garden Narantuul hotel 3
- Хэзээ: 2025.02.14 19:00
- Продакшн: Слэйд ресторан
- Үргэлжлэх хугацаа: 5 Цаг
- Насны ангилал: 6+
- Үзвэрийн төрөл: Концерт
- Тасалбарын үнэ: Тасалбар 250,000₮
“Өдөр бүр инээмсэглэ“ инээдмийн шоу тоглолт
- Хаана: Соёлын төв өргөө
- Хэзээ: 2025.02.14 19:00
- Уран бүтээлч: Эмоци продакшн
- Үргэлжлэх хугацаа: 140 Минут
- Насны ангилал: 6+
- Үзвэрийн төрөл: Инээдмийн энтертаймент шоу тоглолт
- Тасалбарын үнэ:
- Партер А - 65,000₮
- Партер Б - 45,000₮
- Бельэтаж - 35,000₮
Davaidasha "ШОКОЛАД" Live Concert
- Хаана: UG Arena
- Хэзээ: 2025.02.14 19:00
- Зохион байгуулагч: Mongol Events
- Үргэлжлэх хугацаа: 4 Цаг
- Насны ангилал: 16+
- Үзвэрийн төрөл: Концерт
- Тасалбарын үнэ:
- VIP өрөө /15 хүн/ - Багц: 15 - 5,000,000₮
- Т Сектор Ширээ / 4 Хүн/ - Багц: 4 - 1,000,000₮
- Е Сектор Ширээ / 6 Хүн/ - Багц: 6 - 1,500,000₮
- Энгийн тасалбар - 89,000₮
"ХУВЬ ЗАЯАНЫ ГАЛТ ТЭРЭГ" вип тоглолт
МУСТА дуучин Мөөжиг гэгээн хайрын валентины баярыг тохиолдуулан эрхэм хосууддаа зориулж "Хувь заяаны галт тэрэг" вип тоглолтоо зохион байгуулах гэж байна. Уг тоглолтонд дуучин маань өөрийн хамгийн хит хайрын дуунуудаа амьд хөгжимтэй дуулахаас гадна зочин уран бүтээлчид ая дуугаа өргөх бол хөгжилтэй авъяаслаг хөтлөгчид уралдаан тэмцээнүүдээр та бүхнийг доргиож хайр, дурсамж дүүрэн хэзээ ч мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх болно.
- Хаана: Corporate Convention Centre The View event hall
- Хэзээ: 2025.02.14 19:00
- Уран бүтээлч: Дуучин Мөөжиг
- Үргэлжлэх хугацаа: 4 Цаг
- Насны ангилал: 21+
- Үзвэрийн төрөл: Концерт
- Тасалбарын үнэ: 80,000₮
“ЗҮГЭЭРЭЭ ХАЙРАА” Валентины баярын супер тоглолт
Хайрын баярын гайхамшигт үдшийг:
- Никитон Бачка
- Харанга Лхагваа
- Поп дива Сарантуяа
- Наран
- Сэрчмаа
- Хар сарнай Амараа
- Дуучин Амархүү
- Агиймаа, Баярцэцэг
- Хишигдалай & Зоригт
- Оюу
- Мишээл нар халуухан болгоно.
- Хаана: Ulaanbaatar Palace
- Хэзээ: 2025.02.14 19:00
- Зохион байгуулагч: UB palace
- Үргэлжлэх хугацаа: 160 Минут
- Насны ангилал: 10+
- Үзвэрийн төрөл: Концерт
- VIP тасалбар - 80,000₮
- Тасалбар А - 60,000₮
- Тасалбар Б - 40,000₮
"Хайрыг хайрла" уянгын драмын жүжиг
"Хайрыг хайрла" жүжиг 40 жилийн дараа тайзнаа тоглогдож байна. Хүүхэд залуучуудын театрын нэрийн хуудас хэмээгддэг алдарт "Хайрыг хайрла" жүжиг ийнхүү төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглогдож байна. Хосын харилцаа, хайрын үнэ цэн, нөхөрлөл гээд хайрын олон өнгийг харуулах уг жүжгийг шинэ найруулга, шинэ тавилтаар шинэтгэн Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид дахин тоглож байна. Гэр бүл салалт их байгаа энэ үед хайр дурлалын хамгийн чухал нь ухаан юм гэдгийг уг жүжигт харуулжээ. Түүнчлэн орчин цагийн залуусын харилцаа хандлага, цахим хэрэглээг ч мөн багтаасан учраас яах аргагүй залуус, найз нөхдөөрөө, хайртай хүнтэйгээ заавал үзэх жүжиг юм.
- Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
- Хэзээ: 2025.02.14 19:00
- Зохион байгуулагч: Хүүхэд залуучуудын театр
- Үргэлжлэх хугацаа: 130 Минут
- Насны ангилал: 18+
- Үзвэрийн төрөл: Уянгын драмын жүжиг
- Тасалбарын үнэ: 30,000₮
Candlelight concert in Mongolia
- Хаана: Тусгаар тогтнолын ордон
- Хэзээ: 2025.02.14 20:00
- Зохион байгуулагч: Candlelight Concert in Mongolia
- Үргэлжлэх хугацаа: 80 Минут
- Насны ангилал: 13+
- Үзвэрийн төрөл: Романтик лаатай үдшийн сонгодог аялгуу
- Тасалбарын үнэ:
- Партер А - 120,000₮
- Партер Б - 100,000₮
- Бельэтаж - 80,000₮
Хөдөө орон нутагт
Valentine’s Night
- Хаана: Darkhan United Arena
- Хэзээ: 2025.02.14 19:00
- Уран бүтээлч: Freezone, Guys 666
- Үргэлжлэх хугацаа: 210 Минут
- Насны ангилал: 16+
- Үзвэрийн төрөл: Концерт
- Тасалбарын үнэ: 69,000₮
"РОМАНТИК ҮДЭШ" концерт
- Хаана: Говьсүмбэр аймаг Боржигин чуулга
- Хэзээ: 2025.02.14 19:00
- Зохион байгуулагч: Дуу бүжгийн Боржигин чуулга
- Үргэлжлэх хугацаа: 120 Минут
- Насны ангилал: 15+
- Үзвэрийн төрөл: Концерт
- Тасалбарын үнэ: 24,700₮
Л.Баяр