Өнгөрсөн онд Их Британид лалын шашинтнуудыг үзэн ядах явдал дээд хэмжээнд хүрснийг "Исламофоби"-г хянадаг байгууллага олж тогтоожээ.
Исламофоби гэдэг нь Исламын шашин хийгээд лалын шашинтнуудыг гадуурхах, тэдэнтэй дайсагнах, үзэн ядах үзэл юм. Өөрөөр хэлбэл шашин, соёлыг үл хүндэтгэх үзлийн нэг хэлбэр гэж үздэг.
Энэ нь 2012 онд тус байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойш анх удаа эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд чиглэсэн жил байв. Өнгөрсөн онд энэ төрлийн гомдол 6000 орчим бүртгэгдсэн байна. Энэ тоо баримт нь хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин их үзүүлэлт ажээ.
Тус байгууллага тайландаа, Израил-Газын мөргөлдөөн, Саутпорт дахь аллагын дараа "Лалын шашинтнуудыг алан хядагч, терроризмыг дэмжигчид гэж үзэх хандлага ихэссэн" гэж мэдэгджээ.
Их Британийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч уг дүгнэлтэд хариулахдаа, "Лалын шашинтнуудыг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хаана ч байсан таслан зогсоохыг хичээнэ" гэж мэдэгдэв.
Л.Баяр