БАРИМТ 1
1993 оны 10 дугаар сарын 28-нд мэндэлсэн.
БАРИМТ 2
"Увс Нуур" дэвжээ, "Алдар" спорт хороо, ЗХ-189 анги, Алсын Жим ХХК, Алтаргана Констракшн ХХК, Легал полиси ХХК-ийн бөх.
БАРИМТ 3
Увс аймгийн Ховд сумын харьяат Дархан аварга Н.Батсуурийн удмын бөх.
БАРИМТ 4
Тэрбээр 2011 онд сумын заан цол хүртэж байсан.
БАРИМТ 5
2015 онд Аймгийн начин, 2022 оны Налайх дүүргийн баяр наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртэж байв.
БАРИМТ 6
Тэрбээр 2024 оны Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын начин цол хүртжсэн. Тэгэхдээ нэгийн даваанд Аймгийн начин М.Батбаатар, хоёрын даваанд Улсын начин Х.Цогтгэрэл, гурвын даваанд Аймгийн арслан У.Батцоож, дөрвийн даваанд Улсын заан Б.Серик, тавын даваанд Аймгийн арслан Ц.Төмөрцоожийг хаяж, зургаагийн даваанд шинэ заан Д.Хүдэрбулгад унасан юм.
БАРИМТ 7
Түүнийг анх бөхийн замд хөтөлж оруулсан гол хүн гэвэл чөлөөт бөхийн Ази тивийн аварга Н.Баярмагнай.
БАРИМТ 8
Л.Энхсаруул арслан үеийн хөвгүүдийн адил, PC тоглоомонд дуртай, хонон өнжин тоглох өдөр олон байж. Харин түүний бөхийн авьяасыг олж харсан багш нь Л.Энхсаруулыг бөх рүү эргэлт буцалтгүй оруулсан гэдэг.
БАРИМТ 9
Тэрбээр бөхийн өргөөнд аймгийн цолтой 2024 оны "Талх Чихэр" ХК-ийн нэрэмжит, Хэвийн боовны баярт зориулсан барилдаан, Завхан аймгийн Ургамал сумын харьяат, улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит барилдаануудад түрүүлж байв.
БАРИМТ 10
Улсын цолтой анхны түрүүгээ 2024 онд Монгол улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, улсын арслан М.Мөнгөний нэрэмжит барилдаанд хүртсэн. Ингэснээр тэр бөхийн өргөөнд дөрвөн удаа түрүүлж байна.
Сэтгэгдэл (3)