Өнөөдөр сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн, “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсны мэндэлсэн өдөр тохиож байна. Монголын эстрад, рок поп хөгжмийн тавцанд улс төрийн сэдэвтэй өвөрмөц дуунуудаараа 1990-ээд онд тодрон гарч ирсэн “Хонх” хамтлагийг тухайн үед Монголын радиогийн сурвалжлагчаар ажиллаж бaйcaн C.Цогтсайхан анx үүсгэн байгуулсан юм. Тэрбээр 1988 оноос “Шинэ үе" нэртэй нууц бүлгэмийг зохион байгуулж, xуучин тогтолцоог өөрчлөн шинэчлэх, нийгмийг ардчилахын төлөө тэмцлийг хийж байхдаа улс төрийн тэмцлийнхээ зэвсэг болгон “Хонхны дуу”, “Би дуугүй байж чадсангүй”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг нийгмийн хурц эмзэг асуудлуудыг хөндсөн дуунуудынхаа үг аяыг өөрөө зохиож дуулснaap “Xoнx” хамтлагийн үндэс суурь тавигдсан түүхтэй.
Энэ өдрийг тохиолдуулан бид "Дуу суръя" буландаа “Хонх” хамтлагийн "Хонхны дуу"-г хүргэе.
Урьд шөнө хар дарж зүүдлэлээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг халхална
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу бидний сэрээ
Бүлээн наран элчээрээ
бээрсэн толгодыг гэсгээнэ
бэлгэдлийн хонх нь эгшгээрээ
Нойрноос бүгдийг сэрээнэ
Өглөө намайг сэрээсэн
Өнгөлөг хонхны дуу
Өртөөлөнхөн цуурайтсаар
Өргөн талыг туулаарай
Аяа бэлгэдлийн минь хонх
Бидний хүслийг түгээгээрэй
Хонхны дуу хүслийг түгээ түгээ
Хонхны дуу зоригийг бадраа
Хонхны дуу хүслийг түгээ түгээ
Хонхны дуу зоригийг бадраа...
Л.Баяр