Цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт хүүхэд мориноос унаж нас байдалтай ирлээ гэх мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтын явцад талийгаач 12 настай хүү С нь тухайн өдөр хашаан дотроо ганцаараа морь унаж байгаад унаж, чирэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Одоогоор шалгалт үргэлжилж байна.
Үүнтэй холбогдуулан ХЭҮК-оос "хүүхдээр хурдан морь унуулах, үсэргээ, сунгаанд өвөл, хавар оруулахыг хориглосон шийдвэр гарсан ч зарим газар уг шийдвэр хэрэгжихгүй байна" гэж мэдээлсэн байна.