Сар шинийн баярын дараа цаг агаар дулаарч, шар усны үер буух төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсчээ. Иймд аюулаас урьдчидан сэргийлэх хүрээнд ГУББГ-ын алба хаагчид зарим байршлын мөсийг зөөж, суваг шуудуу татаж байгаа юм.