Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль нь 2024-2025 оны хаврын хичээлийн улиралд засварын ажил хийж байгаатай холбогдуулан оюутнуудад хичээл хийх нөхцөл бүрдэхгүй байна хэмээн шаардлага хүргүүлжээ.
Тухайлбал, оюутнуудын хичээл сургалтын үед засварын ажил хийгдэж байгаатай холбоотой тоосжилт, будгийн үнэр, хэт чанга дуу чимээ оюутнуудын сурах орчинд сөргөөг нөлөөлж байна хэмээн үзжээ.
Мөн 2025 оны хичээлийн жилийн дөрөв дэх долоо хоногийн хичээлийн цахимаар оруулах хүсэлтийг гаргажээ.
Г.Хоролмаа