Элсэлтийн шалгалтын бүртгэл эхлээд буй. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/66 дугаар "Элсэлтийн шалгалт зохион байгуулах" журам, Боловсролын сайдын 2025 оны А/69 дүгээр "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулна. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 14-ний 18 цаг хүртэл үргэлжилнэ.
Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр бүртгүүлж буй 10,11 дүгээр анги болон өмнөх оны төгсөгчид 10 мянган төгрөг төлөх бол энэ жил 12-р анги төгсөгчид үнэ төлбөргүй бүртгүүлэх юм байна.
Мөн 10,1 дүгээр ангийн сурагчид шинэ журмаар өөрийн хүсэлтээр Монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх боломжтой. Энэ тохиолдолд бүртгэлийн хураамжийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хариуцах аж.