"Эрдэнэс Тавантолгой" ХК Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 64 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр өчигдөр/2025.02.20/ амжилттай арилжаалж, 72.4 ам.долларт хэлцэл хийжээ.
Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 122 удаагийн арилжаагаар 2.86 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.3 сая тонн нүүрс борлуулснаас нийт борлуулсан нүүрсний 48 хувийг 1/3 коксжих нүүрсний борлуулалт бүрдүүлж буй аж.
Компани Тавантолгойн бүлэг ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлогын хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 1/3 коксжих нүүрсний борлуулалт 57 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.