Ирэх долоо хоногт Орос Украины дайн эхэлсний гурван жилийн ой болно. Саудын Арабт уг дайныг эцэслэх магадлалтай АНУ-Оросын яриа хэлэлцээ эхэлж байгаа энэ цаг үед фронтын сүүлийн үеийн зураглалыг үзүүлье.
ОХУ-ын тал зүүн Донбассын нутаг дэвсгэрийг эзлэн авсаар байна. Оросын арми саяхан Курахове хотыг эзлэн зүүн хойд зүгт Покровск хот руу урагшилж эхэлсэн. Гэвч Украин Оросын цэргүүдэд ихээхэн хохирол учруулж, Москвагийн зүүн фронт дахь довтолгоог сулруулж байна. Украины хоёр дахь том хот болох Харьков Оросын их бууны бай болсон хэвээр...
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын эхээр ОХУ-ын Курскийн хилийн бүс дэх Украины сүүлийн саруудад булаан авсан газар нутаг, 2014 оноос хойш Оросын дэмжлэгтэй дайчдын Донецк, Луганск хотуудад булаан авсан газар нутгийг оролцуулан газар нутгаа солилцоо хийхийг санал болгосон аж.
Л.Баяр