Одоогоос 26 жилийн өмнө буюу 1999 онд ЮНЕСКО–оос хоёрдугаар сарын 21-ний өдрийг "Эх хэлний өдөр" хэмээн тунхагласан байдаг. Тухайлбал, 1952 оны энэ өдөр эх хэлээрээ ярьж бичихийн төлөө амь насаараа тэмцсэн Бенгал залуусын дурсгалыг хүндэтгэж эл өдрийг эх хэлний өдөр хэмээн зарлажээ.
Тухайн цагт Пакистанаас хамаарал бүхий байсан Зүүн Бенгал буюу одоогийн Бангладешийн Дакагийн их сургууулийн багш, оюутнууд албан ёсны хэлээр урду хэлийг сонгосон эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийж тэмцсэн. Гэвч Пакистаны цагдаа нар жагсаалыг тараахдаа галт зэвсэг ашиглан Рафик Ахмэд, Абдус Салам гэх оюутнууд амь насаа алдсан хэрэг гарж байжээ.
Г.Хоролмаа