Элэгний хорт хавдар хожуу шатанд ортлоо тодорхой шинж тэмдэг үзүүлдэггүй тул эхэн үеийн шинж тэмдэг төдийлөн байдаггүй аж. Зарим тохиолдолд хожуу шатандаа ч хурц байдал үүсгэхгүй байх магадлалтай байдаг байна.
Иргэдэд зориулан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгаас гаргасан элэгний хорт хавдрын үед илрэх шинж тэмдгүүдийг хүргэе.
- -Хоолны дуршил буурах
- -Шалтгаангүйгээр турах
- -Шээсний өнгө тод болох
- -Арьс загатнах
- -Цээж хэвлий нуруу орчмоор өвдөх
- -Цус бүлэгнэх (ихэвчлэн хөл орчмоор бөгөөд улайлган хавагнуулж өвдөлт үүсгэж болно)
- -Шарлах, цөсний ялгаралт ихсэх
- -Сэтгэл гутрах, ядарч сульдах
- -Бүдэг өнгөтэй тослог ялгадас гаргах
- -Дотор муухайрах бөөлжих
Г.Хоролмаа