ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Владимир Путины туслах Юрий Ушаков нар мягмар гарагт Саудын Арабын Эр-Рияд АНУ-ын дээд түвшний дипломатчидтай уулзана. Лавров, Ушаков хоёр хоёулаа Путинд Оросын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд нь олон жил тусалсан өндөр туршлагатай дипломатчид юм. Лавров Гадаад хэргийн яамыг 20 гаруй жил удирдсан.
Ушаков арав гаруй жил Путины гадаад бодлогын гол зөвлөхүүдийн нэг байсан. Путины Ерөнхийлөгчийн анхны бүрэн эрхийн хугацаанд АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан.
Тэд өнөөдрийн уулзалтад оролцож байгаа нь хэдийгээр энхийн хэлэлцээр хийх тухайд биш, харин Трамп-Путины дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах бүрэлдэхүүнд байгаа нь Москвагийн бодлогод өөрчлөлт орсныг илтгэж байна.
Сүүлийн жилүүдэд Оросын дипломатуудын үндэсний аюулгүй байдал, улс орны ирээдүйтэй холбоотой шийдвэр гаргахад гүйцэтгэх үүрэг багассан гэж хэвлэлүүд мэдээлсэн. Тэд өндөр түвшний хэлэлцээнд эргэн орж байгаа нь Орос Украин дахь дайныг зогсоох талаар АНУ-тай тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаагийн шинж тэмдэг байж болох юм.
Түүнчлэн Эр-Рияд дахь Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Оросын төрийн баялгийн сангийн тэргүүн Кирилл Дмитриев багтжээ. Хэлэлцээ эхлэхийн өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө тэрбээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний багийнхныг “асуудал шийдэгч” гэж харж байна гэжээ. Дмитриев үндсэн яриа хэлэлцээний хажуугаар АНУ-ын төлөөлөгчидтэй уулзаж, эдийн засгийн асуудлаар ярилцах гэж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)