Африкийн кино урлагийн анхдагчдын нэг Мали улсын иргэн, найруулагч Сулейман Сиссе 84 насандаа таалал төгсчээ. Түүний үхлийн шалтгааныг зарлаагүй байна.
Түүний 1987 онд бүтээсэн "The Light" кино нь Каннын кино наадмаас шүүгчдийн шагнал хүртсэн юм. Ингэснээр тэр уг нэр хүндтэй наадмаас шагнал хүртсэн Африкийн анхны кино найруулагч болсон билээ.
Түүний карьер нь 50 гаруй жил үргэлжилсэн бөгөөд энэ замд олон шагнал хүртсэн. 2023 онд түүнд Каннын нэрэмжит "Carrosse d'Or" шагналыг олгожээ.
Сиссе хоёр жилд нэг удаа болдог Пан-Африкийн кино наадмаас Феспакогийн дээд шагналыг хоёр удаа хүртсэн байна. Тэрбээр нас барсан өдрөө бямба гарагт нээлтээ хийх наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтан Буркина Фасо руу явах ёстой байв.
Мали улсын Соёлын сайд Мамоу Даффе "Африкийн кино урлагийн түүхэн хүнийг алдсандаа бид харамсаж байна" хэмээн түүнд эмгэнэл илэрхийлжээ.
Л.Баяр