УИХ-ын сонгуулиар хамгийн “алаан”-тай тойргоос ганц залуу эмэгтэй бор зүрхээрээ өрсөлдөж, иргэдийн дэмжлэгийг авч сонгогдсон. Гэвч түүнийг яагаад харлуулаад зохион байгуулалттай, төлбөртэй жагсагчид өдөр шөнөгүй гүтгээд эхлэв?
Э.Болормаа хэний дургүйг хүргэчихэв гэдэг асуулт яах аргагүй хариултаа нэхэж байна. Учир нь түүнрүү чиглэсэн дайралт илт зохион байгуулалттай, санхүүжилттэй үргэлжилсээр. Энэ нь түүнийг УИХ-д нэр дэвших үеэс буюу эртнээс зохион байгуулсан “хорлох ажиллагаа” байжээ гэдэг нь үйл явдлыг тунгаан дүгнэсэн хэнд ч илт мэдэгдэнэ. Ямар ч этгээд ялангуяа Э.Болормаа шиг боловсрол, мэдлэгтэй хүн өөрийгөө хорлож ийм “тэнэг” үйлдэл хийх үү? Түүний сонгуулийн штаб хуулийн зөрчилтэй 200 орчим сая төгрөгийн хандивыг буцааж шилжүүлсэн гэв.
Нөгөө талаас нь харвал хэн 30 саяын асуудлыг сошиалд 300 саяыг цацаж хэд дахин томруулж, харлуулж чадах вэ?
2024 оны 6-р сарын 6-нд хандив өгөөд маргааш нь нэрээ сольсон гэдэг бол маш том факт. Яагаад Э.Болормаа руу ингэж хүч, хөрөнгө хаяж дайрч байгаа вэ гэдэг нь ч маш ойлгомжтой болж ирнэ. Халзан бүргэтэйн орд дээр хатуу байр суурь илэрхийлж Ховдын ард түмнийхээ талд бат зогссон. Дараа нь Нарансэвстэй боомтын асуудал дээр иргэдийн санаа бодлыг парламентад хүчтэй илэрхийлсээр байгаад нь төрийн тендэрээр хөлжсөн ах нар унтууцав уу?
Удахгүй хуулийн төсөл өргөн барих гэж байгаа ньУИХ-ын гишүүүн, орон нутгийн намын даргын хувьд гол саад болж байгаа. Тиймээс Э.Болормааг эхний ээлжинд зайлуулахгүйгээр энэ хоёр асуудал явахгүй нь ойлгомжтой.Хэрэв Э.Болормааг зайлуулчихвал Халзан бүргэтэйн ордыг ашиглах, Нарансэвстэй боомтыг нээх далд эздийн хүсэл биелэхэд амархан болно.
Халзан бүргэтэй, Нарансэвстэйд иргэдийн эрх ашгийн эсрэг, хувийн зорилгынхоо төлөө төрийн эрх барих дээд байгууллагаар ч тоглож, хүссэнээрээ будилаан хутгах гэж байгаа онц ноцтой гэмт хэрэг шүү. Харин хэдүүлээ хэрсүү байцгаая, хянамгай хандацгаая.
Сэтгэгдэл (1)