Булган аймгаас төрөн гарсан "Таван аварга"-ын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан даваа гарагт Булган аймгийн төвд болж, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын заан Д.Анар нарын бөхчүүд манлайлан барилдав.
Уг барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүр булаав. Шөвгийн дөрөвт Улсын начин Д.Амарсайхан, Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.
О.Хангай аварга уг барилдаанд өнгөрсөн жил мөн түрүүлж байлаа.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)