БАРИМТ 1
Тэрбээр 1996 оны зургадугаар сарын 23-нд Хэнтий аймгийн Галшар суманд мэндэлжээ.
БАРИМТ 2
Түүний биеийн өндөр 184 см, биеийн жин 110 кг.
БАРИМТ 3
Анх 2013 онд Сумын заан цолыг хүртэж, улмаар 2018 онд хоёр өдөр дараалан цолоо баталж байжээ. Үүнээс өмнө 2016, 2017 онуудад зургаа давж байсан гэдэг.
БАРИМТ 4
Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд ЗУРГААН удаа үзүүр булаасан. Мөн түүнд нэлээдгүй шөвөг бий.
БАРИМТ 5
Түрүүлж хүчрэлгүй удсан тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард болсон барилдаанд анхны түрүүгээ хүртэж, дэмжигчдээ баярлуулсан юм.
БАРИМТ 6
Сумын заануудын барилдаанд хүч үзсэн цагаас түүний хамгийн ширүүн өрсөлдөгч нь одоогийн Цэргийн заан Ө.Батсуурь, Сумын заан С.Майнбаяр, Аймгийн арслан Э.Буянтогтох, Аймгийн заан С.Доржпалам нар байлаа.
БАРИМТ 7
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард МҮОНРТ-ийн "Өв Түгээ" төсөл - Сумын заануудын халз барилдаанд тэр Улсын аварга С.Мөнхбатын багт сонгогдсон. Тэгэхдээ таван барилдаан хийж, нэг даваа авсан.
БАРИМТ 8
Тэрбээр Сумын заан цолтоы болон залуу бөхчүүдийн барилдаанд нийтдээ гурван удаа түрүүлж, зургаан удаа үзүүрлэсэн.
БАРИМТ 9
Түүний хамгийн сайн хийдэг мэх тахимдах, хашиж мордох, үүрэх, өмсөх юм.
БАРИМТ 10
Тэр улс, аймгийн цолтнуудын барилдаанд дөрвөн удаан нэг давсан. Хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 14-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд Улсын заан Ц.Одбаяраар нэг давж, хоёр дээр арслан Ц.Бямба-Отгонд унажээ. Мөн өнгөрсөн оны Хэнтий аймгийн баяр наадамд гурав давсан. Түүнчлэн Багахангай дүүргийн баяр наадамд дөрөв давж, тав дээр үзүүр бөх, Тува улсын арслан, Аймгийн заан Монгуш Айдынд тахим өгсөн.
БАРИМТ 11
2024 оны Аймаг цэрэгт урамтай сайхан барилдаж түрүүлэхдээ өнөө цагийн хамгийн шилдэг Аймгийн арслангууд болох Э.Мөнхжаргал, Н.Өсөхбаяр, О.Наранбаатар нарыг дараалуулан хаясан юм.
БАРИМТ 12
Д.Цэрэнням Сар шинийн баярт зориулсан Сумын цолтны барилдаанд 2022 онд үзүүр булаажээ. Тухайн жил Архангай аймгийн арслан С.Майнбаяр Сумын заан байхдаа түрүүлсэн юм.
БАРИМТ 13
2024 оны Сар шинийн барилдаанд түрүүлэхдээ Увс аймгийн Малчин сумын заан Э.Түмэннасанг хаясан.
БАРИМТ 14
Тэрбээр 2024 онд болсон Монгол улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, улсын арслан М.Мөнгөний нэрэмжит барилдаанбөхийн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгсөөр дөрөв давж, шөвгийн наймд үлдэж байв. Тэгэхдээ түрүү бөх Улсын начин Л.Энхсаруулд унажээ.
БАРИМТ 15
Тэр Улсын арслан Ц.Содномдоржийг шүтдэг.
БАРИМТ 16
Хурдан шаламгай барилдаантай Д.Цэрэнням нь анхлан жүдо бөхөөр хичээллэж, өдгөө олон улсын хэмжээний мастер цолтонд хүрчээ.