Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, айл өрх, цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тарифын өсөлтийн талаар хэлэлцэнэ. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн талаар болон улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, үр дүн зэрэг 32 асуудал хэлэлцэх аж.