Канадын Торонто Пирсон олон улсын нисэх онгоцны буудалд зорчигч тээврийн онгоц осолдсоны улмаас 18 хүн шархадсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Миннеаполисоос ирсэн 80 хүнтэй "Delta Air Lines" компанийн онгоц хөөрөх зурвас дээр хөмөрсөн юм.
Тэгвэл өнгөрөгч пүрэв гарагт агаарын тээврийн тус компаниас осолд өртсөн зорчигч бүрд 30 мянган ам.долларын нөхөн олговор өгөх шийдвэр гаргалаа. Тухайн үед онгоцонд 76 зорчигч, нислэгийн багийн дөрвөн гишүүн байв.
Бэртсэн хүмүүсээс гурвын нь биеийн байдал хүнд байгаа аж. Уг осол нь Хойд америкт сүүлийн сар орчмын хугацаанд босон дөрөв дэх томоохон осол билээ.
Л.Баяр