Нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүлсэн талаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бидний ирээдүй хойч асар их интернэтийн донтолттой байна. Өнөөдөр үүнийг зогсоох эхний алхмаа хийж эхлэхгүй бол бид уруудахаар байна. Гэхдээ хүүхдүүдийн интернэтэд хандах хандлагад нөлөөлөхгүй. Хүүхдүүд интернэтээр хичээлээ хийх эрхэд бид халдахгүй. Хариуцлагатай байдлаар багш сурагч, эцэг эхчүүд нийгмийн сүлжээнд ханддаг байдлаар ажиллая. Та бүхэнд зөрүүтэй санал бодлууд их байгаа. Бодлогын судлаач болон төрийн болон төрийн бус байгууллагынхантай хамтарч ажиллана" гэв.
Сэтгэгдэл (2)