Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нийслэлд 2025 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар нэмэгджээ.
Худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2025 оны 1 дүгээр сард 21633 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 1 дүгээр сарынхаас 36.7 хувиар, 2024 оны 1 дүгээр сарынхаас 16.3 хувиар, 2024 оны12 дугаар сарынхаас 4.7 хувиар буюу 966 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2025 оны 1 дүгээр сард 2223 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 1 дүгээр сарынхаас 2.9 хувиар нэмэгдсэн аж.
Мөн нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2025 оны 1 дүгээр сард 2390 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 1 дүгээр сарынхаас хойш өөрчлөгдсөнгүй гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Улаанбаатар хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 3.1 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.3 нэгж хувиар нөлөөлжээ.
Улсын хэмжээнд 2025 оны 1 дүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 9.6 хувиар нэмэгджээ.
Харин 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад:
- хүнсний барааны бүлгийн үнэ 9.2 хувиар,
- хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.7 хувиар,
- барааны бүлгийн үнэ 7.5 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувиар,
Инфляцын түвшин 2024 оны 1 дүгээр сард 7.6 хувь, 2025 оны 1 дүгээр сард 9.6 хувь болжээ. Жилийн өсөлтийн хурд 2024 оны мөн үеийнхээс 2 нэгж хувиар нэмэгдсэн байна. Улсын инфляцад:
- бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар,
- мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.1 нэгж хувиар нөлөөлжээ.
Инфляц 2025 оны 1 дүгээр сард 9.6 хувь гарахад 2.7 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан аж.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46.0 хувийг эзэлж байна
Талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.8 хувиар нэмэгдэхэд:
- гурилын үнэ 0.7 хувиар,
- талх, нарийн боовны үнэ 8.9 хувиар,
- гоймонгийн үнэ 18.3 хувиар нөлөөлжээ.
Мөн 2025 оны 1 дүгээр сард:
- Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 8.2 хувь,
- Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 23.3 хувь,
Хүнсний бүлгийн бүтээгдэхүүний үнийн хувьд:
- Хангайн бүсэд 1.1 хувь,
Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 10.5 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ орон нутагт 2025 оны 1 дүгээр сард Дундговь аймагт 6.3 хувиар өссөн нь хамгийн бага, Ховд аймагт 17.2 хувиар нэмэгдсэн нь хамгийн ихэд тооцогдож байна.
Сэтгэгдэл (2)