БАРИМТ 1
1965 оны гуравдугаар сарын 16-нд Канадын баруун хойд нутгийн Форт Смит хотод мэндэлжээ.
БАРИМТ 2
Канад, Британийн эдийн засагч, банкир юм.
БАРИМТ 3
2008-2013 онд тэрээр Канадын банкийг удирдаж байсан . 2013-2020 онд Английн банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
БАРИМТ 4
Тэрбээр 1988 онд Харвардын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1993 онд Оксфордын Их Сургуулийн Гэгээн Петрийн коллежид эдийн засгийн чиглэлээр их дээд сургуулийн докторын зэрэ , 1995 онд Оксфордын их сургуулийн Нуффилд коллежид докторын зэргийг, "Өрсөлдөөний динамик давуу тал" сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ.
БАРИМТ 5
Лондон, Нью-Йорк, Торонто, Токио дахь "Goldman Sachs"-д 13 жил ажилласан бөгөөд улс орны эрсдэл, хөгжиж буй өрийн зах зээл, хөрөнгө оруулалтын банкинд анхаарлаа хандуулсан.
БАРИМТ 6
2003-2004 онд Канадын Банкинд Олон улсын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2004 оны 11 дүгээр сараас 2007 оны 10 дугаа сар хүртэл Канадын Санхүүгийн тэнхимд ажиллажээ.
БАРИМТ 7
2008 оны хоёрдугаар сараас Канадын банкны ерөнхийлөгч. 2010 онд Карни дахин санхүүжилтийн хүүг өсгөх шийдвэр гаргасан G7-ийн орнуудын цорын ганц төв банкны дарга байсан юм.
БАРИМТ 8
Тэрээр 2011-2018 онд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар ажиллаж, энэ ажлыг төв банкуудын ажилтай хослуулсан.
БАРИМТ 9
2013 оны долдугаар сарын 21-нд тэрбээр Английн Банкны ерөнхийлөгчөөр томилогдсон нь түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болсон юм. Жилийн 624 мянган фунт стерлингийн цалинтай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. 2018 онд Карнигийн гэрээг 2020 оны нэгдүгээр сар хүртэл сунгасан байдаг.
БАРИМТ 10
2018 оны арваннэгдүгээр сард Марк одоо байгаа Ирланд, Канадын иргэншлээсээ гадна Их Британийн иргэншил авсан аж.
БАРИМТ 11
2019 онд Америкийн Жэксон Хоул хотод болдог АНУ-ын Холбооны нөөцийн бага хурлын үеэр олон орны төв банкны тэргүүнүүд болон Холбооны нөөцийн газрын хэлтсийн дарга нартай уулзах үеэрээ Марк Карни долларыг дэлхийн нөөцийн валют болгож, шинэ дижитал мөнгөн тэмдэгтээр солихыг санал болгож байлаа.
БАРИМТ 12
2023 оны наймдугаар сараас Bloomberg-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байв.
БАРИМТ 13
Карни өөрийн эхнэр, хөгжиж буй орнуудын чиглэлээр мэргэшсэн Британийн эдийн засагч Диана Фокстой Оксфордын их сургуульд байхдаа танилцжээ. Хосууд 1994 оны долдугаар сард түүнийг докторын зэрэг хамгаалж байх үед гэрлэжээ.
БАРИМТ 14
2025 оны нэгдүгээр сард одоогийн намын дарга Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо огцрох гэж буйгаа зарласны дараа тэрбээр Канадын Либерал намын удирдлагад нэр дэвшихээ албан ёсоор зарласан.
БАРИМТ 15
Өрсөлдөөний явц ахих тусам Карни дотоод сонгуулийн гол хүн болсон бөгөөд түүний гол өрсөлдөгч нь Сангийн сайд асан Кристиа Фриланд байв.
БАРИМТ 16
Тэр дөрвөн охинтой.
БАРИМТ 17
Франц хэлээр давгүй ярьдаг.
БАРИМТ 18
2025 он гарахтай зэрэгцэн Британийн иргэншлээс татгалзах сэлтэй байгаагаа мэдэгдсэн.
БАРИМТ 19
Католик шашин шүтдэг. 2015 онд Таблет сэтгүүлээс түүнийг Британийн хамгийн нөлөө бүхий католик шашинтнаар нэрлэжээ.
БАРИМТ 20
Карни Английн Ливерпүүлд холын хамаатан садантай бөгөөд тус хотын Эвертон клубийн дэмжигч. Тэрбээр мөн багадаа амьдарч байсан хотынхоо Эдмонтон Ойлерс, Эдмонтон Элкс багийг дэмждэг ажээ.
БАРИМТ 21
Карни 2015 оны Лондонгийн марафоныг 03:45:22 минутад дуусгасан нь 2011 оны Оттавагийн марафонд оролцож байсан хугацаанаасаа 17 минутаар ахисан амжилт байв.
БАРИМТ 22
Түүний эцгийн өвөө эмээ нь Майо мужаас гаралтай Ирланд хүн байжээ.
БАРИМТ 23
Карни зургаан настай байхад түүний гэр бүл Канадын Альберта мужийн Эдмонтон руу нүүжээ.
БАРИМТ 24
Түүний аав 1980 оны Канадын холбооны сонгуульд Өмнөд Эдмонтонд Либерал намаас нэр дэвшиж, хоёрдугаар байрт орсон. Түүний ээж Карниг арван настай байхад боловсролын чиглэлээр карьер хөөхөөр их сургуульд элссэн гэдэг.