Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны арваннэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 28.7 хувиар буюу 6.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, 5.4 (26.0%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Орлогын бүтцийг харвал, нийт татварын орлогын 32.3 хувийг орлогын албан татвар, 21.2 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.0 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.7 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4. 2 хувийг онцгой албан татварын орлого, 18. 6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байгаа юм.
Сэтгэгдэл (1)