Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барих асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр ""Хавдар судлалын үндэсний төв II"-ийг зайлшгүй барьж байгуулах шаардлагатай. Үүнд 4-5 жилийн хугацаа шаардах болов уу гэж харж байна. Ирэх оны төсөвт өнөөдрийн Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, шинээр төлөвлөн зохион байгуулахад шаардлагатай төсөв мөнгийг тусгасан. Гурван түвшний үндсэн бодлого явж байгаа хэмээн ойлгож болно.
"Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барьж байгуулахад Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарч байгаад туйлын их баяртай байна" гэв.
Сэтгэгдэл (1)