Тавантолгой түлш компаниас цаг үеийн асуудлаар мэдээллээ. Тус компанийн Ерөнхий технологич хэлэхдээ, "Бүтээгдэхүүнийхээ чанарыг шалгахын тулд л химийн бодис ашигласан. Бүтээгдэхүүнд ашиглаагүй. Шахмал түлшний түүхий эд өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж чадна. 95 хувьд нь эрчим хүчний нүүрс, 5 хувьд нь барьцалдуулагч ашигладаг. Ирэх оноос түүхий эдээ солих судалгааг хийж байна. Ингэснээр агаарын бохирдол 20-30 хувиар буурах болов уу гэсэн тооцоолол байна.
...Дунд болон бага оврын ДЦС-ууд түүхий нүүрс ашигласаар байна.
Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот түүхий нүүрсээсээ салж чадаагүй л байна.
Түүхий нүүрс борлуулах эрхтэй 174 аж ахуйн нэгж 120 мянган тонн орчим нүүрс түлж байгаа. Түлж байгаа ААН-үүдээс иргэд тэндээс авч, түүхий нүүрс хэрэглэж байхыг үгүйсгэхгүй. Шахмал түлш хэрэглэснээр утааг 50 хувь бууруулж чадсан, тоосонцор 50-60 хувь буурсан гэдэг нь үнэн" гэлээ.
Сэтгэгдэл (4)