УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ, "Хавдар судлалын үндэсний төв-II эмнэлгийн төсөлд 17 тэрбум төсөвт суулгасан. Хавдрын эмнэлэг нь 95 мянган мкв бүхий цогцолбор агаад монгол хүн орчин цагийн, дэлхийн эмчилгээг эх орондоо авах боломжтой болох том амбицтай төсөл. Зүгээр нэг жижигхэн эмнэлэг барьчихаад бүхнийг шийдсэн гээд явна гэсэн үг биш" гэлээ.