БАРИМТ 1
1960 оны 12 дугаар сарын 18-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийн Сонбүк дүүргийн Бомун -донг хотод мэндэлжээ. Сеодэмүн дүүргийн Ёнхуй-донг хотод өсчээ.
БАРИМТ 2
2022 оноос хойш Өмнөд Солонгосын 13 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.
БАРИМТ 3
Улс төрч, хуульч хүн юм.
БАРИМТ 4
Тэрбээр эрх баригч Ардын хүчний намын гишүүн.
БАРИМТ 5
Улс орноо удирдахаасаа өмнө тэр 2019-2021 онд Өмнөд Солонгосын ерөнхий прокурор байв.
БАРИМТ 6
Түүний эцэг Юн Ки Жун нь Нонсан хотод төрсөн. Йонсей их сургуулийн эдийн засгийн гавьяат профессор, БНСУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн байжээ.
БАРИМТ 7
Түүний ээж Чой Сонжа нь Гангнеун хотод төрсө. Евха эмэгтэйчүүдийн их сургуульд багш байсан гэдэг.
БАРИМТ 8
Юн Ёон Даван бага сургууль, Жунранг болон Чонгам дунд сургуулиудад сурсан. Чонгамын ахлах сургуулийг төгсөөд Сөүлийн үндэсний их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж, 1983 онд хуулийн бакалав , 1988 онд хуулийн магистрын зэрэг хамгаалжээ.
БАРИМТ 9
Гванжүгийн бослогын дараахан Юн болон нөхдийн хамт прокуророор ажиллаж байсан. Тэд хуурамч шүүх хурал хийж, Ерөнхийлөгч Чун Ду Хванд цаазаар авах ял оноохыг шаардсан гэдэг. Хуурамч шүүх хуралд оролцсоныхоо төлөө шоронд орохоос айсан Юн Гангвон муж руу зугтав.
БАРИМТ 10
Юн 1982 онд "анизометроп" нэртэй нүдний эмгэгийн улмаас улсын албанаас чөлөөлөгдсөн. Энэ нөхцөл байдал нь түүнд жолооны үнэмлэх авахад саад хийж байв.
БАРИМТ 11
Юн 1994 онд Дэгү хотын Прокурорын газарт ажлын гараагаа эхэлсэн. Тэрбээр авлигатай холбоотой хэргүүдийг шалгадаг Тусгай салбар болон Төв мөрдөн байцаах газрыг удирдаж байжээ.
БАРИМТ 12
2013 онд Юн Үндэсний тагнуулын алба (NIS)-ийн 2012 онд болсон "олон нийтийн санаа бодлыг залилан мэхэлсэн дуулиан"-тай холбоотой тусгай мөрдөн байцаах багийг удирдаж байжээ.
БАРИМТ 13
2017 оны тавдугаар сарын 19-нд тухайн үеийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин Юныг Сөүл хотын төв дүүргийн прокурорын газрын даргаар томилов. Прокурорын газрын дарга болсон даруй тэр хоёр ерөнхийлөгч асан Ли Мён Бак, Пак Гын Хэ, Үндэсний тагнуулын албаны дарга байсан гурван хүн, Ерөнхий шүүгч асан Ян Сон Тэ болон түүний дор ажиллаж байсан 100 гаруй албан тушаалтан, бизнесийн удирдлагуудыг буруутгасан. Мөн Самсунг дахь нягтлан бодох бүртгэлийн луйврын хэргийг мөрдөн шалгах ажлыг удирдаж байсан.
БАРИМТ 14
2019 оны зургадугаар сарын 17-нд Юн Мүн Мулийн оронд ерөнхий прокуророор томилогдов. Түүний нэр дэвшсэнийг эрх баригч Ардчилсан нам болон Ардчилал , энх тайвны төлөө нам нааштай хүлээн авсан ч Солонгосын Либерти нам болон Бареунмирае нам эсэргүүцсэн юм. Бага нам Шударга ёс нам төвийг сахисан хэвээр байв. Долдугаар сарын 16-нд тэр ерөнхий прокуророор албанд томилогдсон. Есөн хоногийн дараа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Ерөнхийлөгч Мүн түүнд төвийг сахихыг тушааж, засгийн газартай холбоотой аливаа авлигыг хатуу шалгах ёстойг үүрэгджээ.
БАРИМТ 15
2022 оны арваннэгдүгээр сарын 24-нд Хууль зүйн сайд Чоо Ми-Аэ Ёныг ёс зүй зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан, хамтран ажиллагсад болон гэр бүлийн гишүүдийнх нь мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлээр албан тушаалаас нь түдгэлзүүлсэн.
БАРИМТ 16
Юныг Чо Кукийн маргааны дараагаар 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэж үзэж байсан ба 2020 оны нэгдүгээр сараас хойших бүх нийтийн сонгуулийн санал асуулгад чухал нэр дэвшигч болж гарч ирсэн. 2021 оны нэгдүгээр сарын санал асуулгаар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой бүх нэр дэвшигчдийн дунд Юн 30.4 хувийн саналаар хамгийн их таалагдсан хүнээр тэргүүлсэн
БАРИМТ 17
2021 оны гуравдугаар сарын 04-нд Юн ерөнхий прокурорын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн бөгөөд үүнийг ерөнхийлөгч Мүн хүлээн зөвшөөрсөн. 2021 оны зургадугаар сарын 29-нд Юн 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлав. Долдугаар сарын 12-нд тэрээр бие даан нэр дэвшигчээр Үндэсний сонгуулийн хороонд бүртгүүлсэн.
БАРИМТ 18
2021 оны долдугаар сарын 30-нд Юн Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин байсан консерватив Ардын хүчний намд албан ёсоор элсэв.
БАРИМТ 19
2022 оны гуравдугаар сарын 09-нд болсон 2022 оны БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Юн арайхийн ялсан. Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён маргааш нь ялагдлаа хүлээн зөвшөөрөв. Юн 48.56 хувийн санал авсан бол Ли Жэ-Мён 47.83 хувийн санал авчээ. Юн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн ойрын зөрүү байв.
БАРИМТ 20
Юн 2012 онд Ким Кеон Хитэй гэрлэсэн. Түүний эхнэр "тэргүүн хатагтай" биш "анхны эхнэр" нь гэж хэлүүлэх дуртай гэнэ шүү.
БАРИМТ 21
Ким урлагийн үзэсгэлэн зохион байгуулдаг "Covana Contents" компанийн ерөнхийлөгч юм. Мөн Ким "Нью-Йоркийн Их Сургуулийн Стерн Бизнесийн Сургуультай холбоотой" гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсанаас гадна түүнийг урлагийн үзэсгэлэн зохион байгуулсныхаа авлига авсан хэргээр шалгагдсан. Тэрбээр олон нийтээс уучлалт гуйсан.
БАРИМТ 22
Юн бол католик шашинтай Өмнөд Солонгосын дөрөв дэх ерөнхийлөгч юм. Түүний өмнө Мүн Жэ Ин, Ро Му Хён, Ким Дэ Жун , Ро Тэ У гэх удирдагчид ийм шашинтай байсан.
БАРИМТ 23
Тэрээр Христийн шашны " Амброз " нэрээр баптисм хүртсэн.
БАРИМТ 24
Юн болон түүний эхнэрийг Солонгосын бөө нартай ойр дотно харилцаатай байсан гэлцдэг.