Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарыг хоёр шатны шүүхээр цагаатгасан. Гэвч өчигдар буюу арванхоёрдугаар сарын 11-ны өдөр болсон хяналтын шатны шүүх хурлаар дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгож, буцаасан. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тодрууллаа.
Тэрбээр "Намайг дарамталж л байгаа хэлбэр. Анхнаасаа улс төрийн хэрэг юм чинь. Гурван жил Хөгжлийн банкны хэрэг гээд явсан, тэр хурдаар явна гэж бодвол ахиад явах нь. Би улааныг харж урваж, шарыг харж шарваж үзээгүй учраас үнэнийг л хэлчихдэг.
Хөгжлийн банкийг гэж духан дээр нь наагаад гурван жил чирчихсэн юм чинь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйхэн шиг амар сайхандаа жаргах боломж олдох юм болов уу гээд л тийм зүйл хийж байгаа шүү дээ. Ингээд байвал Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн ч яах вэ дээ.
Зүгээр байсан хүнийг хэлмэгдүүлэх гээд байвал ард түмний амжиргаа, тусгаар тогтнолын төлөө алалцсан ч яахав гэж бодогдож байна. Өчигдрийн шийдвэрт Дээд шүүх нөлөөлсөн байна гэж үзэж байна" гэв.
Сэтгэгдэл (4)