Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барих асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ажлын хэсгийн ахлах Н.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хавдар судлалын эмнэлэг барина гэсээр арваад жилийн нүүр үзэж байна. Хавдар судлалын үндэсний төв II"-ыг олон улсын стандартад нийцсэн, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед оношлох, эмчлэх, тандалт судалгаа хийх, сургалт үйл ажиллагаа хийх орчин үеийн төв бий болгоно. Сонгинохайрхан дүүрэгт 95.308 МКВ бүхий цогцолбор Хавдар судлалын эмнэлэг барихаар төлөвлөсөн. 2025 оны төсөвт тус төвийн дэд бүтцийн хөрөнгийг суулгасан. Эмнэлгийг барих 12 га газрыг шийдсэн” гэв.
Сэтгэгдэл (5)