Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааны асуудлаар сайд нар, УИХ-ын дахь намын бүлгийн дарга нартай уулзлаа.
Уулзалтаас гарч ирсэн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "2019-2021 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед Улаанбаатар хот утаагүй болж байсан түүхтэй. Ерөнхийлөгч тэр үеийг бас ярьж байна. Намайг Ерөнхий сайд байх үед хүн бүр утааны асуудалд анхаарал хандуулж, түүхий нүүрс түлэхийг хориглож, шахмал түлш рүү шилжсэн. Цахилгаан станц, уурын зуухнуудын шүүлтүүрүүдийг сольж байсан. Үүний үр дүнд хяналтаа сайн тавьдаг байсан. Уулан дээрээс өдөр бүр дуранддаг, гал түлж байгаа айлуудыг очиж юу түлж байгааг нь хянадаг байсан. Үүнтэй адил та бүхэн ажлаа сайжруулж, уялдаа холбоотой ажиллавал утааг бууруулах боломжтой байгаа шүү дээ. Болж өгвөл утааг 2 дахин бууруулаач. Цаашлаад утаанд онцгой анхаараач. Яагаад утаа ихэсчихв, үндэсний хороо, мэргэжлийн хяналтын яагаад татан буулгачхав гэх асуудлуудыг ярилаа" гэж дурдав.
Сэтгэгдэл (3)