УОК-оос мэдээллээ. Энэ үеэр Тавантолгой түлш компанийн Ерөнхий технологич Д.Өлзийбат дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Тавантолгой түлш компани жилдээ 520-560 мянган шахмал түлш үйлдвэрлэдэг. Сүүлийн 5 жилийн хугацаанд жилд 520-540 мянган тонныг үйлдвэрлэсэн. Шахмал түлшний стандарт 2019 онд батлагдсан. Тухайн үед шахмал түлшний чийглэгийн агууламж 10 хувиас ихгүй гэж заасан байдаг. Харин Засгийн газраас үүрэг өгсний дагуу 2022 онд зарим стандартыг чангатгаж, чийглэгийн агууламжийг 6 хувь болгож бууруулсан.
Түүхий нүүрсний дэгдэмхий бодисын гарц 45 хувь, шахмал түлш буюу эрчим хүчний нүүрснийх 22 хувь байдаг.
Эрчим хүчний нүүрсийг баяжуулж, баяжмалаараа шахмал түлш хийгээд НЗД-д танилцуулсан байгаа. Ерөнхийлөгчийн ярьсныг сонссон, одоо бол хатаалганы хувь 6-аас бага, стандартыг хангалттай хангаж байгаа.