АНУ-ын Висконсин мужийн Мэдисон хотод байрлах "Abundant Life" Христийн сургуульд зэвсэгтэй этгээд гал нээжээ. Уг хэрэг явдлын үеэр нэг оюутан, нэг багш амиа алдаж, зургаан хүн шархадсан гэж орон нутгийн цагдаагийн газрын дарга Шон Барнс даваа гарагт мэдэгдэв.
Гэмт этгээд 15 настай эмэгтэй. Хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийгөө хөнөөжээ. Хэрэгтэн нь тус сургуулийн сурагч байсан гэж цагдаагийн дарга мэдэгджээ.
"Abundant Life" Христийн сургууль нь 420 орчим сурагчтай, K-12 сургууль юм. Уг сургууль энэ долоо хоногт хичээллээд "Зул сарын баяр"-ын амралтыг тохиолдуулан түр хаахаар төлөвлөж байжээ.
Л.Баяр