“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн тамирчид Монгол үндэсний бөхөөр багийн халз барилдаан хийх гэж байна. 1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөж байсан гэдэг. Уг барилдаанд Дархан аварга А.Сүхбат нэг ч уналгүй 10 давж байв. Хайнаа хагалах багийн халз барилдаан ирэх 12 дугаар сарын 15-ны 13 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах юм.
Халз барилдааны жүдо бөхийн багийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ахлах бол чөлөөт бөхийн багийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баттулга ахална.
Тэгвэл хэн хэн хоорондоо учраа таарсан тухай мэдээллийг хүргэж байна.
Нэг баг есөн гишүүнтэй байна. Тэдний долоо нь тойргоор барилдаж хоёр нь сэлгээнд сууна. Мөн дэлхийн медальтай, хөнгөн жингийн зургаан бөхийн халз барилдаан болно.
Жүдогийн баг
- Багийн ахлагч Даян аварга Н.Батсуурь
- Улсын заан Д.Анар
- Улсын заан Б.Серик
- Улсын начин Х.Цогтгэрэл
- Улсын начин Б.Лхагвадорж
- Улсын начин, МУГТ Л.Отгонбаатар
- Улсын начин Э.Мөнхжаргал
- Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
- Аймгийн арслан М.Баяржавхлан
- Аймгийн начин Б.Гончигсүрэн
Чөлөөт бөхийн баг
- Багийн ахлагч Улсын начин Ж.Чулуунбат
- Улсын арслан Б.Орхонбаяр
- Улсын заан М.Лхагвагэрэл
- Улсын заан Д.Хүдэрбулга
- Улсын харцага Н.Золбоо
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын харцага Г.Ганхуяг
- Улсын начин Э.Батмагтнай
- Аймгийн арслан Ч.Алтангэрэл
- Аймгийн арслан М.Цэрэн
- Аймгийн заан Б.Бат-Эрдэнэ
Олимп, дэлхийд нэрээ мөнхөлсөн шилдэг бөхчүүдийн багийн барилдаанд
Жүдо бөхийн багаас МУГТ Д.Төмөрхүлэг, МУГТ Ё.Басхүү, МУГТ Э.Ариунболд нар хүч үзэх бол Чөлөөт бөхийн багаас ОУХМ О.Сүлдхүү, ОУХМ З.Занабазар, МУГТ Т.Тулга нар барилдах гэж байна.
Барилдааны тасалбарын үнэ VIP нь 160 мянга, энгийн нь 80 мянган төгрөг байх ажээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)