Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Л.Оюунжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлээс 6, манайхаас 13 цэг дээр агаарын чанарын гол, гол үзүүлэлтийг хэмждэг. Үүнд PM 2.5 тоосонцор, PM 10 тоосонцор, хүхэрлэг хий, угаарын хий, азотын давхар исэл, озон гэсэн элементүүд орно. Агаарт өөр төрлийн бохирдуулагч бодис байхыг үгүйсгэх аргагүй. Үүнийг яваандаа хэмждэг болох хэрэгтэй. Түүнчлэн удахгүй агаарын чанарын хүлцэх хэмжээг өөрчилнө, ДЭМБ-аас зөвлөсөн стандартыг ашиглахаар ажиллаж байна" гэлээ.