Орчин үеийн улс төр, эдийн засаг, стратегийн номлолд холболтын чанар гэх ойлголт хүчтэй орж иржээ.
Холбогдолт бол хувь тавилан бөгөөд холбоосыг ихээр хийж чадсан Засгийн газар, ард түмэн л ялна гэж алдарт стратегич Параг Ханна айлдсан.
Connectivity – холбогдолт гэх ойлголт нь тээврийн дэд бүтцийн сүлжээний эргэлтийн хурд, чанар болон аюулгүй байдлыг илтгэх цогц ойлголт юм. Эдийн засагт тээврийн үүрэг маш их, бүр онцгой чухал байдаг. Ялангуяа импортоос ихээхэн хамааралтай Монгол улсын эдийн засаг ачаа тээврийн чанаргүй байдал, удаан нөхцөл, холболт муутай, үндэсний сүлжээг баттай төлөвшүүлээгүй зэргээс үлэмж их хохирол амсаж байна.
Шинэ төмөр замын бодлого нь сүүлийн 80 орчим жилд гарсан холбогдолтыг хурдасгах, бататгах хамгийн оновчтой цэгцтэй шийдэл юм. ТТ-н бүлэг ордыг Гашуун сухайт боомт болон Ганц модыг холбосон төмөр замын холболт нь маршрутын дагуух ордуудын түүхий эдийг экспортод гаргах, орд газруудыг эргэлтэд оруулахад асар том түлхэц өгч байгаа төслүүд билээ. Энэ жил ойролцоогоор 80 сая тонн нүүрс экспорлосон байна. Гашуун сухайт-Ганц мод холбдогдвол энэ тоо 130 сая тонн болох боломжтой.
Замын Үүд өртөөн дээр одоо үүсээд байгаа нөхцөл байдал нь холболтоо өргөжүүлэх, хурдыг нэмэхийн чухлыг сануулж, анхааруулж байгаа дохио юм. Уг нь аль хэдийнээ ачааллаа дийлэхээ больсон Улаанбаатар – Замын үүд чиглэлийн ачааллыг хуваалцах төслүүд бэлэн байгаа.БНХАУ-н тал эхлээд Гашуун сухайтаа холбочих, дэс дараатай бусад боомтыг холбоё гэж байгаа. Цаашид Ханги Мандалын хилийн боомтыг Зүүнбаян өртөөтэй холбосноор Замын үүдийн ачааллыг бууруулж, чингэлэг тээвэр болон зорчигч тээврийг үндсэн чиглэлээр явуулаад, бусдыг шинэ чиглэлээр явуулах нь тээвэрлэлтийн хурдыг эрс нэмэгдүүлэх бодит шийдэл мөн.
Монгол улсын орлогын гол эх үүсвэр бол эрдэс баялаг. Түүний нэг нүүрс өмнөд нутагт төвлөрч байна. Өмнөговь аймгийн Цргтцэций суманд байх Таван Толгойн бүлэг орд 7*17 км орчим талбай эзэлдэг. УБТЗ-р эрдэс түүхий эдийг экспортлоход жилд 25-30 сая тонныг гаргана гэж үздэг. Эрдэс баялаг 6 төрлийн бүтээгдэхүүн 95% г бүрдүүлнэ.
Улаанбаатар ХНН Алтанбулаг-Замын-Үүд 1111 км, ОХУ тай 50:50 хувь. Замын –Үүд боомтоор жилдээ 12 сая тонн ачаа л гарах боломжтой. Дотоодын эрдэс баялаг, транзит ачааг тээвэрлэх боломж тааруу. УБТЗ ХНН хамтарсан тул хойд чиглэлийн замаа л түлхүү засдаг, гэтэл Сайншандаас гараад уруудаад зугуухан өгсдөг тул хүн ачаа зөөж болдоггүй. Зүүнбаян-Сайншанд анхнаасаа ачаа зөөх бүрэн зориулалттгүй 2-3 тонн л даацтай. Тээврийн зардал автомашинаар, 32 ам. доллар/тонн, галт тэргээр8 ам. доллар/ тонн гэсэн тооцоо бий. Бид цаг алдсаар. Гэтэл хоёр хөрш юу хийж байна вэ?
Орос улс жилд экспортолсон 200 сая тонн нүүрснийхээ 2/3 шахууг нь Азийн зах зээл рүү зөвхөн төмөр замаар тээвэрлэн борлуулжээ. Чухам ийм учраас Байгаль-Амарын магистрал буюу БАМ-ын төмөр замыг нүүрс тээвэрт зориулан өргөтгөхөөр шийдээд байна. Тухайлбал, Тында-Комсомольск-Ванино чиглэлд 2000 шахам километр төмөр замыг өртгөтгөх барилга байгууламжийг 9,6 тэрбум доллараар санхүүжүүлэх өсөл эхлүүлжээ. Ийнхүү хойд хөрш маань нүүрсний экспортын боломжоо нэмэгдүүлж, төмөр замаа засаж, додомдож, сайжруулж уртасгаж байна. Тэд төмөр замаа нэмж барьж, засаж, зарим хэсэгт нь хос болгож, мөнгө олох шанагаа томруулж байна. Буруутгах аргагүй шийдэл. Харин монголчууд бид ямар шийдэл гаргах вэ?
Зам бүхэн Ром ордог гэж үг бий. Өнөөдөр харин Монголын коксжих нүүрсний зам Хятадын аж үйлдвэрийн томоохон бүс- Бугатыг зорьж байна. Бугат бол манай коксжих нүүрсний хамгийн гол, хамгийн том, хамгийн ойрын хэрэглэгч. Тэгвэл Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдвал ямар боломж нээгдэх вэ? Бугат бол БНХАУ-ын хятадын энгийн ган үйлдвэрлэлийн номер 1, дэлхийд 2т ордог төмрийн аж үйлдвэрийн төв билээ. Зам бүхэн “Бугат” руу… Хэрвээ Монгол улс Зүүн баян-Ханги чиглэлд шинэ төмөр замаа баривал Монголын экспортийн нүүрс, төмөр, зэсийн хүдэр, бусад ашигт малтмалын өрсөлдөх чадвар өсөж, улсын экспортын бараа эргэлт эрс нэмэгдэнэ. Ашигт малтмалын экспортын тээврийн нэгжид ноогдох зардал эрс дахин буурна. Монгол улсын, монголчуудын халаасанд орох мөнгө нэмэгдэнэ гэсэн үг. Дэлхийн коксжих нүүрсний худалдааны 7-8 хувь, нийт нүүрсний хоёр хувийг манай улс нийлүүлдэг. Энэ тоог өсгөх эсэх нь бидний шийдвэрээс хамаарна. Эдийн засгаа сэргээх хөгжлийн замын эхэн дээр би зогсож байна. Энэ бол төмөр зам билээ. Ухрах уу, урагшлах уу гэдэг сонголтын цэг. Гашуун сухайт Ганц мод Гашуун сухайтын холботын цэг… Монгол хүн хөгжлийн жим, орлогын замаар явган “хүрзтэй” алхмааргүй байна. Монгол орон дэвшин дэгжих болсон. Оросоор энийг юу гэж хэлдэг гээч? Монголия! Вперед! Ура! Урагшаа гэсэн монгол үгнээс Ура гаралтай гэдэг!
У. Молом
Сэтгэгдэл (2)