УИХ-ын гишүүн П.Сайнзориг гадаадын ажиллах хүчний асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 27.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харъяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гээд заачихсан байгаа. Энэ хэмжээндээ ч барьдаг. Өнөөдөр квот гэдэг зүйл бол дарга нарын аж ахуй нэгжүүдийг зовоох хэрэгсэл болсон. Энэ квотын авч гадаадаас ажиллах хүчин оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай. Дандаа улстөрчид байгаа. Жижиг дунд бизнес эрхэлж буй хүмүүс нэг ч квотод хамрагдаж чаддаггүй. Энэ бол үндэсний аюулгүй байдалд харшлаад байгаа зүйл биш" гэв.
Сэтгэгдэл (2)