Нас гүйцсэн эр хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу 280 мянган төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний статистикийн мэдээлжээ.
Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны 11 дүгээр сарын мэдээллийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 54.6 мянган төгрөгөөр өсжээ. Харин хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөг болж, 166.8 мянган төгрөгөөр өссөн байна.
Түүнчлэн эр хонины үнэ 240.8 мянган төгрөг болж, 28.8 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 157.2 мянган төгрөг болж, 14.5 мянган төгрөгөөр тус тус өссөн бол атны үнэ 1.5 сая төгрөг болж, 15.8 мянган төгрөгөөр буурчээ.
.