Шүүмжлэл дагуулаад буй Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс онцлох заалтуудыг танилцуулж байна. Уг хуулийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан арванхоёрдугаар сарын 20-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Мөн уг хуулийн талаар тэрбээр "Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр гадаад ажилтны квотыг Засгийн газар жил бүр тогтоох зохицуулалт хэвээр байгаа. Энэ зохицуулалтыг огт хөндөөгүй" гэх тайлбарыг өгөөд буй.
Нэг. Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг эдийн засаг, бүтээн байгуулалтын бодлого, чиглэлийг харгалзан ЗАСГИЙН ГАЗАР ТОГТООХ,
Хоёр. Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛЖ, ЧӨЛӨӨЛӨХИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭХ,
Гурав. Гадаад ажилтны ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХДОО ТУХАЙН ЖИЛИЙН ТӨСӨВ БАТЛАГДСАНЫ ДАРАА БУЮУ ЖИЛ БҮРИЙН ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТОДОРХОЙ БОЛСНЫ ДАРАА шийдвэрлэх нь илүү зохимжтой байгаа тул уг тоо, хувь хэмжээг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор ЗӨВХӨН ЗАСГИЙН ГАЗАР ЭЦЭСЛЭН БАТЛАХ;
Дөрөв. Аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад улсаас ажилтан авч ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэхэд гардаг АВЛИГА, ХҮНД СУРТЛЫГ АРИЛГАХ
Сэтгэгдэл (4)